Шөнийн ээлжинд ажиллаж буй эмч нарын хоолны зардалд 15.3 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-11 10:57:14
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа. Уулзалтын үеэр 2018 онд тус салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, зарим төсөл, арга хэмжээг танилцуулсан юм. 
Тухайлбал, шөнийн ээлжинд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны хоолны зардалд 15.3 сая төгрөг төсөвлөсөн болон БОЭТ-ийн Амбулаторийн хэсгийн дээврийг засварлах, Өрхийн эрүүл мэндийн хоёр төвийг автомашинтай болгох, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, мэдээллийг түгээх зэрэг олон ажил хийж хэрэгжүүлнэ гэлээ.
Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 40-өөс дээш насны 525 ажилтны 403-ийг ходоод, улаан хоолой, нүд, сонсгол зэрэг нарийн мэргэжлийн  үзлэгт орон нутгаас 16.2 сая төгрөг зарцуулж 868 эмч, ажилтанг сүрьегийн сорилд хамруулсан байна. Мөн БОЭТ-ийн эмч, ажиллагсадын орон сууцны барилга барихад орон нутгаас нэг га газар олгож зургаан ажилтанд ЗДТГ-аас гэр олгожээ. 
 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻