“Насны хишиг” авах ахмадуудыг бүртгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-12 09:00:36
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Энэ жил "Насны хишиг" шинээр авч эхлэх авах хүмүүс хоёрдугаар сарын 16-наас өмнө бүртгүүлэх шаардлагатайг аймгийн ХХҮГ-аас анхаарууллаа.

Өнгөрсөн жилээс эхлэн ахмадууд билгийн тооллын Цагаан сарын шинийн 1, Үндэсний их баяр наадмаар буюу жилд хоёр удаа “Насны хишиг” авах боломжтой болсон. Энэ жил шинээр 65 хүрч байгаа 1953 оны 1 сараас өмнө төрсөн ахмадууд харьяа баг дээрээ очиж, халамж хариуцсан мэргэжилтэнд хандаж, материал бүрдүүлэн өгч, насны хишигт хамрагдах боломжтой ажээ. 
Орхон  аймагт 65-69 насны 1416 ахмад, 70-79 насны 1684, 80-89 581, 90-с дээш 73 иргэн байдаг бөгөөд өнгөрсөн жил 379 сая 870 мянган төгрөгийг тэдэнд олгоод байна.  Ингэхдээ 65-69 насныхан 50.000, 70-79 насныхан 80.000, 80-89 насныхан 150.000, 90 ба түүнээс дээш настнууд 250.000 төгрөгийг жилд хоёр удаа олгож байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻