МИАТ-ийн зорчигчид БНСУ руу хил нэвтэрхэд хялбар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММИАТ ХК зорчигчиддоо шуурхай, цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэг дэх “City Airport” агенттай хамтран ажиллаж эхэлсэн байна.
Тус хамтын ажиллагааны хүрээнд зорчигчид “City Airport” агентын нэгдүгээр давхар дахь бүртгэлийн цэгт бүртгүүлэн, тээшээ өгч, суугчийн талоныг 2 давхарт байрлах Хилийн шалган нэвтрүүлэх цэгт гадаад паспортоо шалгуулан хил нэвтрэх тамга даруулан тусгай автобусаар “Инчон” Олон улсын нисэх буудал хүрч, тусгай гарцаар нэвтрэх боломж бүрдэх аж.
МИАТ ХК “City Airport”-той хамтран ажилласнаар зорчигчид цаг хэмнэх, хотын төвд бүртгэлээ хийлгэж буй тул нисэх буудал руу хүнд ачаа тээш авч явахгүй боллоо хэмээн албаныхан хэллээ.
Дашрамд дурдахад “City Airport” агент нь “Инчон” Олон улсын нисэх буудлыг ашигладаг ихэнх авиакомпаниудын зорчигч, тээшний бүртгэлийг хийдэг байна.
Б.Заяа