Хоригдож буй эмэгтэй хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байна гэж гомдол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-12 09:38:54
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах 437 дугаар ангид хоригдож буй эмэгтэй хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байна гэж  ХЭҮК–д гомдол гаргажээ. Түүний хүүхдүүдийг асран хамгаалагч нь уулзуулахыг хүсэхгүй байгаа ажээ. Уг асуудлыг ХЭҮК шалгаж байгаа гэнэ.
Мөн гэр бүл салсан тохиолдолд эцэг эхтэй нь хүүхдийг нь уулзуулахгүй байна гэсэн гомдол ч ХЭҮК-ийн Орхон аймаг дахь салбарт ирсэн байна.  2017 онд Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь референтэд 69 иргэн хандаж хууль эрхзүйн туслалцаа авч, 12 иргэн гомдол гаргасны дагуу хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна. ХЭҮК-т хандаж буй иргэдийн дийлэнх нь хөдөлмөрийн хөлс, гэр бүл цуцлуулах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг тавьдаг байна.
Өнгөрсөн жил ХЭҮК-оос Орхон аймагт хоёр удаа ажиллаж зарим газарт хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр Цагдаагийн газрын Саатуулах байр нь эрэгтэй эмэгтэй, бага насны хүүхэд гэсэн тусгай өрөө байхгүй, агааржуулалт муу байна гэсэн дүгнэлт гаргаж анхаарч ажиллах зөвлөмж хүргүүлжэ. Үүний дагуу орон нутгийн төсвийн 78 сая төгрөгөөр Цагдаагийн газрын зоорийн давхрыг засварлан Саатуулах байрыг шинээр ашиглалтад оруулжээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻