Ашиглагдалгүй 3-5 жил болсон барааны хэмжээг багасгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ой тохионо. Үүнийг угтаж тус үйлдвэрийн цех, хэлтсүүд бүтээлч ажил санаачилжээ. Тухайлбал, Тээвэр ложистикийн алба 40 бүтээлч ажил хийх гэнэ.
Тээвэр ложистикийн алба нь хоногт 29 вагон ачдаг. Оны эхэнд төмөр замаар тээвэрлэгдэх ачааны хэмжээ ихэсч байгаатай холбогдуулан жижүүр гаргаж, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангахад анхаарч ажиллажээ. Мөн тус албанд 3-5 жил болон түүнээс дээш жил хадгалсан, ашиглагдахгүй байгаа таван тэрбум гаруй төгрөгийн бараа материал байна. Эдгээр бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг бууруулах чиглэлээр өнгөрсөн онд олон ажил санаачилсан бөгөөд үүнийг энэ онд үргэлжүүлэх, “Нээлттэй хаалга”-ны өдөр болон гадны байгууллагад борлуулах үнийн дүнгийн зөрүү гаргах зэрэг ажлыг зохион байгуулах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ