Санхүүгийн хяналт аудитын шалгалтаар 30 орчим сая төгрөгийн зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь 2017 онд аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 76 байгууллагад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, гарсан зөрчилд 30 орчим сая төгрөгийн 64 акт ногдуулжээ.
Үүнээс 56 нь тухайн ондоо багтаж зөрчлөө арилгаж орон нутгийн төсөвт 16 сая, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд 3.6 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Зөрчлийн дийлэнх нь орон нутгийн төсөвт байгууллагууд нь цалин хөлсийг давхардуулан олгосон, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан байжээ.
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь төсвийн байгууллагуудыг шилэн дансны мэдээллээ цаг тухайд нь оруулж байгаа эсэхийг шалган улирал бүр тайлан боловсруулж, Сангийн яаманд хүргүүлдэг юм.

Б.Оюун-Эрдэнэ