Хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас хүүхэд зам тээврийн осолд өртөх нь ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.
Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 362 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдэж зам тээврийн осолд 6 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг автобусны буудал, орон сууцны хороолол, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасч, сонор сэрэмжтэй явахыг сэрэмжлүүлэв.
Б.Заяа