Шүлхий өвчин гарсан аймгууд руу зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-16 00:10:55
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Дөрвөн аймагт малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоолоо.
 Мөн шүлхий өвчин гарсан аймгуудаас өвс, сүү, цагаан идээ тээвэрлэхийг хориглосон зөвлөмжийг Улсын мал эмнэлгийн үржлийн газраас Орхон аймагт өгчээ.
Иймд иргэд шүлхий өвчин гарсан Дорноговь аймгийн Эрдэнэ, Иххэт, Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаан дэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Говьсүмэр аймгийн Сүмбэр, Булган аймгийн Рашаант сумдын нутагт зорчихгүй байх,  цагаан идээ, өвс тээвэрлэхгүй байх, хэрэв зорчих зайлшгүй шаардлага гарвал халдваргүйжүүлэлт хийгдэж буй потсуудаар дайрч гарах хэрэгтэй гэж  аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий анхаарууллаа.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻