Энэтхэгийн Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрөө зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНЭУ-ын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс /ЭСХЗ/ ерөнхий хэл зүй, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, уран барилга, дүрслэх урлаг, урлаг /бүжиг, хөгжим/ зэрэгт бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтаар 2018-2019 оны хичээлийн жилд Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Тэтгэлэгт хөтөлбөрт элсэлт, сургалтын төлбөр, амьжиргааны тогтмол тэтгэлэг багтах бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийг сургалтын бүх хугацааны турш олгох аж. Харин ЭСХЗ-өөс Анагаах ухаан/Сувилахуйн ухаан болон загварын сургалтын тэтгэлэг олгодоггүй юм байна.
Шалгуурын хувьд 2018 оны долдугаар сар хүртэл сайн сурлагатай суралцаж буй холбогдох чиглэлийн суурь мэдлэгтэй, англи хэлний мэдлэг сайтай, тус хөтөлбөрийг сонирхож буй нэр дэвшигч ЭСХЗ-ийн http://205.147.97.190/iccr сайтад бүртгүүлэх боломжтой юм байна. Бусад дэлгэрэнгүй мэдээлэл тухайлбал холбогдох асуулт, заавар, удирдамж, их, дээд сургуулиудын жагсаалт, санал болгосон сургалт гэх мэтийг ЭСХЗ-ийн порталаас үзэж болно.
Тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг Улаанбаатар дахь БНЭУ-ын ЭСЯ энэ сарын 20 хүртэл онлайнаар хүлээж авах аж. Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

- Өргөдлийг 2018 оны 1-р сарын 20-ны өдрийн дотор онлайн өргөдөл өгөх механизмаар ирүүлнэ
- Өргөдлийг нарийвчлан бөглөсөн байх ёстой. Портал дээрх зааврыг уншина уу.
- Эхний шатанд шалгарсан нэр дэвшигчид 2018 оны 2-р сарын 01-нд Энэтхэгийн Элчин сайдын яамны Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд орох ёстой.
- Өргөдөл гаргагчид сонголтоо хийх явцдаа элсэхийг хүсч буй сургалтаа тодорхой бичих ёстой.
- Өргөдөл гаргагч нь өргөдлийн маягтаа эцсийн байдлаар явуулахаасаа өмнө их сургуулиудаас санал болгосон сургалтуудтай сайтар танилцахыг зөвлөж байна. Одоо оюутнууд суралцаж байгаа их, дээд сургуулиудын жагсаалтыг ЭСХЗ-ийн http://www.iccr.gov.in вэбсайтаас үзэж болно.
- ЭСХЗ нь MBBS/BDS-ийн курс, Ерөнхий судалгаа/Дипломын/Богино хугацааны сургалтанд тэтгэлэг олгодоггүй.
- Өргөдөл гаргагч нь хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэгээс эрүүл мэндийн гэрчилгээг онлайн өргөдлийн маягттай хамт тогтсон форматаар бэлтгэх ёстой.
- Философийн магистр/Доктор/Докторын дараах сургалтанд өргөдөл гаргаж буй оюутнууд өргөдлийн хамт судалгааны ажлын тойм өгөх ёстой.
- Урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнууд Видео/Аудио/YouTube холбоос байршуулах ёстой.
- Өргөдөл гаргагч нь шинжлэх ухаан/инженерийн сургалтанд элсэхийн тулд дээд боловсролын хоёрдугаар шатны математик, физик, хими-ийн чиглэлээр суралцсан байх хэрэгтэй.
- Өргөдлийн маягт явуулсан нь элсэхийг зөвшөөрсөн гэсэн баталгаа болохгүй.
- Энэтхэгийн их, дээд сургууль/Боловсролын байгууллага нь бие даасан байгууллага бөгөөд өөрсдийн тусгай шалгуур дээрээ үндэслэн элсүүлэх эсэхээ шийднэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭСХЗ-ийн Тэтгэлэгт хөтөлбөрийн портал, Энэтхэгийн Элчин Сайдын Яамны cons.ulaan@mea.gov.in reception.ulaan@mea.gov.in мэйл хаяг болон 329522, 329524, 70132248/49 утсаар лавлах боломжтой.
Н.Туяа