Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засвар хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засвар хийх болжээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М.Такаока нар үсэг зурлаа. Тус цэцэрлэгийн барилга 1963 онд баригдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд завсар үйлчилгээний ажил хийгээгүй. Үүнээс үүдэн барилгын чанар, аюулгүй байдал алдагдаж, цэцэрдлэгийн таван бүлгийн 250 хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурах эрхийг хангаж чадахгүйд хүрээд байсан юм.
Тиймээс Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд тус цэцэрлэгийн барилгын хана, таазны иж бүрэн засвар, хаалга, цонх шинэчлэх ажлыг 173 сая төгрөгийн санхүүлжилтээр хэрэгжүүлэх болжээ. Төслийн гүйцэтгэгчээр “Төгс байшин констракшн” ажиллана.

Ч.Ариунболд