Шинэ Зеландын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2018-01-23 16:18:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Зеландын Засгийн газрын Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа явуулах гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарах шаардлагатай юм. Үүнд: 
  • Онлайн элсэх хүсэлт авах хэсэг нь хүсэлт хүлээн авах сүүлийн өдрүүдэр маш их ачаалалтай байдаг учир цагийг нь тулгахгүй байх.
  • Өөрийнхөө хүсэлтийг, хүсэлт илгээх эцсийн хугацаанаас 3-7 хоногийн өмнө илгээх. 
  • Онлайн ачааллаас болж үүссэн техникийн асуудлыг тэтгэлэг зарлагч хариуцахгүй
  • Заасан хугацаанаас хоцорсон хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа Шинэ Зеландын цагийн бүсээр тооцогдоно.
Бичгээр хүсэлт илгээх бол 2018 оны хоёрдугаар сарын 1-ээс гуравдугаар сарын 14 хүртэл, онлайнаар хүсэлт илгээх бол хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 28-ийг хүртэл боломжтой аж. Тэтгэлэгт тавигдах шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mfat.govt.nz/en/aid-and-development/scholarships/application-dates-and-method/ холбоосоор дарж үзээрэй.
Н.Туяа
相关新闻