Бөхчүүд "Хийморь далласан аялгуу" тоглолтоо толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2018-01-24 13:05:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮБХ-ноос зохион байгуулдаг “Хийморь далласан аялгуу” хэмээх бөхчүүд оролцдог уламжлалт урлагийн тоглолт Сүх жанжны мэндэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 2-нд болох нь.
“Монгол бөхийн өргөө”-ний 20 жилийн ойд зориулсан бөхчүүдийн урлагийн тоглолтод урлагийнхнаас дутахааргүй сайхан дуулдгаараа алдартай улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага А.Бямбажав, О.Хангай, улсын начин И.Ёндонсамбуу, С.Эрхэмбаяр, Д.Лхагвадорж, С.Багахүү, Э.Даш, аймгийн заан Г.Батцэрэн нар ая дуугаа өргөх юм.

Д.Өлзий
相关新闻