Багшийн ёс зүйн дүрмийн асуудлаар хэлэлцэж саналаа нэгтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр МҮЭХ-ны ордонд "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш удирдлага болон бусад ажилтны ёс зүйн дүрэм", "Тогтвортой хөгжил-Боловсрол" сэдвээр хэлэцүүлэг өрнүүлж нэмэлт санал хүргүүлэхээр зөвлөлдөв.
Хэлэлцүүлгийн үеэр СӨБҮЭХ-ны дарга Д.Саранцэцэгтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар болон БСШУЯ-наас энэ сарын 8-9-нд “Тогтвортой хөгжил - Сургуулийн өмнөх боловсрол” зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнөөс зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх шатанд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтарч ажиллана. Иймд бид үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнуудынхаа дунд өнөөдөр уг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ хэлэлцүүлэгт 70 орчим хүн оролцон санал бодлоо солилцож байгаа бөгөөд эндээс бид уг зөвлөмжид нэмэлт зүйл, заалт оруулах юм.

Сургуулийн өмнөх боловсрол олгож буй багш нарын нийгмийн хамгаалал, үүрэг оролцоо, гэр бүл, эцэг эх, хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, хамтран ажиллах хэрэгжилтийг яаж хангах асуудлаар зөвлөмжид тусгаж өгсөн байгаа. Энэ асуудлаар бид санал солилцоод уг зөвлөмжид нэмэлт оруулах саналаа хүргүүлнэ. СӨБ, ЕБС-ийн болон дээд боловсрол гэсэн гурван шатанд зөвлөгөөн, өргөн хэлэлцүүлэг өрнөж байна.
Энэ хүрээнд "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш удирдлага болон бусад ажилтны ёс зүйн дүрэм"-ийг батлах гэж байгаатай холбоотой ёс зүйн дүрэм амьдралд нийцэх заалт байгаа ч, нийцэхгүй нь ч байна. Манай Боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Олон улсын боловсролын байгууллагын гишүүн учраас энэ байгууллагын ёс зүйн дүрмийг сурталчилж, дагаж ирсэн. Багшийн ёс зүйн дүрэм гэж өмнө нь Боловсролын газарт байдаг байсан. Энэ ёс зүйн дүрмийг олон талаас нь харж, судалсан, маш тов тодорхой ёс зүйн дүрэм болгох шаардлага тулгараад байгаа юм“ гэлээ.

Д.Өлзий