Э.Амартүвшин “2018 International Opera Awards”-д нэр дэвшлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин “2018 International Opera Awards”-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшжээ.
Кино урлагийн “Оскар” наадмын чансаанд хүрэх хэмжээний нэр хүндтэй дэлхийн дуурийн урлагийн “Opera Awards”-т эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа дуучин Э.Амартүвшинг дуурийн урлагийн нөлөө бүхий томчуудын санал хүсэлтээр нэр дэвшүүлсэн байна.

Дэлхийн “Opera Awards” нь ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дүнгээ танилцуулж, “Улаан хивсний ёслол”-ыг зохион байгуулах юм.

Дашрамд сонирхуулахад, “International Opera Awards” /Олон улсын дуурийн урлагийн шагнал/ санг анх 2013 онд Их Британийн бизнесмэн, дуурийн урлагийг ивээн тэтгэн, дэмжигч, ноён Харри Хюмэн /Harry Hyman/ болон Opera Magazine сэтгүүлийн эрхлэгч Жон Аллисон /John Allison/ нар үүсгэн байгуулжээ. Уг шагналд жил бүрийн дуурийн урлагийн шилдгүүдийг нэр дэвшүүлэн мэргэжлийн шүүгчдийн өндөр шалгуураар хамгийн төгс дуучдыг алдаршуулан тодруулдаг байна.
Д.Өлзий