Хөрөнгийн бирж 10 хувийн хөнгөлөлтийг 6 компанид эдлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-31 18:28:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж 2018 оны гишүүнчлэлийн жилийн хураамжаас тус бүр 10 хувийн хөнгөлөлтийг 6 компанид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал,  “Новел Инвестмент ҮЦК” ХХК, “Би Ди Сек ҮЦК” ХК, “Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК” ХХК, “Голомт Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, “Тэнгэр Капитал ҮЦК”  энэ онд гишүүнчлэлийн хураамжийн 10 хувийн хөнгөлөлөлт эдлэх юм байна. 2017 онд Хөрөнгийн биржийн нийт арилжааны үнийн дүнгийн 5-аас дээш хувьтай тэнцэх хэмжээний гүйлгээг дээрх үнэт цаасны компаниуд хийжээ.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1 зүйл, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 8.10.11 заалт, Гишүүнчлэлийн журмын 3.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Б.Заяа
相关新闻