МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Инфляц 9.0 хувьд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-11 15:10:54

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. 2025 оны есдүгээр сард Монгол Улсад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.0 хувиар, өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Өнгөрсөн оны есдүгээр сард инфляц 6.3 хувь байсан бол энэ жил 9.0 болжээ.  Үнийн өсөлтөд дотоод болон импортын бараа нөлөөлсөн байна. Үүнд мах, хатуу түлш, шатахуун хамаарахгүй.

Инфляцын есөн хувийн өсөлтөөс:

Хүнсний бараа, ундаа, усны бүлэг-2.8 нэгж хувь (31.4 хувь),

Орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг-1.9 нэгж хувь (20.5 хувь) тус бүрийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.


Нэг сарын дотор буюу наймдугаар сараас есдүгээр сар хүртэл 0.2 хувийн өсөлт гарсан нь голчлон гэр ахуйн бараа (1.9 хувь) болон хувцас, гутлын (0.8 хувь) үнийн өсөлттэй холбоотой. Нийт дүнгээр инфляцын 26.4 хувь буюу 2.4 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэж дүгнэжээ.

相关新闻