Сургууль, цэцэрлэг байгуулах xүсэлтийг хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-02 10:48:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн боловсролын газраас шинээр хувийн сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч байна.

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд хүсэлтийг энэ сарын 28-ныг дуустал хүлээн авах аж. Мөн шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх уулзалтыг энэ сарын 09-нд Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулах болжээ.

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд төрийн бус буюу хувийн 107 ерөнхий боловсролын сургуульд  27 мянга 465 сурагч, 434 цэцэрлэгт 29 мянга 624 хүүхэд суралцаж байгаа юм.

Ч.Ариунболд

相关新闻