“Ард Даатгал”-ын хөрөнгө оруулалтын орлого 74.7 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар Даатгалын ууган компаниудын нэг “Ард Даатгал” компанийн хөрөнгө оруулалтын орлого өнгөрсөн онд 74.7 хувиар, хураамжийн орлого өмнөх үеэс 44.4 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
Монгол Улсын 21 аймагт байрлах салбар нэгжүүд болон Улаанбаатар хот дахь Шангри-Ла салбар Төв офиссын даатгалын ажилтнуудад сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, зөвлөгөө, сургалт, уулзалтуудыг илүү мэргэжлийн түвшинд хүрэхүйц салбартаа манлайлсан даатгалын ажилтнуудыг бэлтгэхэд дээрх сургалт зөвлөгөөний зорилго чиглэжээ.
Тус байгууллага энэ онд “Бид Манлайлна” уриаг дэвшүүлэн ажиллаж буй аж. “Ард Даатгал” байгуулагдаад 24 жил болж буй бөгөөд орон даяар 23 салбар нэгжтэй бөгөөд 300 гаруй даатгалын төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад даатгалын үйлчилгээг шуурхай, найдвартай хүргэхэд анхааран ажиллаж байгаагаа удирдлагууд зөвлөгөөний үеэр онцлов.