М.Алтынбек өсвөр үеийн улсын аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо амралтын өдрүүдэд зохион байгуулсан 2018 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 50 кг-ын жинд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Алтынбек түрүүлжээ.
Тэрээр огцом өргөлтөөр 55 кг, түлхэлттэй өргөлтөөр 77 кг-ыг өргөсөн байна.
Тэмцээнд тус аймгийн БТСГ-ын дасгалжуулагч М.Талгатаар ахлуулсан таван тамирчин оролцсон бөгөөд +69 жинд Х.Тилек мөнгөн медаль, 53 кг жинд Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн сурагч Т.Арай, 56 кг -ын жинд мөн сургуулийн сурагч Б.Хызыр нар тус тус хүрэл медаль хүртжээ.
Ө.Нурболат