Иргэдийг ашиггүй зардлаа хэмнэж мөнгө хуримтлуулахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх болсон тухайгаа мэдээллээ.
Тус холбооноос иргэд хямарч, ядууралд өртөж буйн гол шалтгаан нь үрэлгэн байдал. Тиймээс иргэн бүр хэмнэлт хийж, хуримтлал бий болгох нь чухал хэмээн үзэж иргэд өдөрт 3000 төгрөг хуримтлуулснаар сард 90 мянган төгрөг хуримтлуулж жилд нэг сая 80 мянган төгрөгтэй болох боломжтой гэв.
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа хэлэхдээ, “Иргэд өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулдаг үр ашиггүй зардлаа хэмнэж хуримтлал бий болгох замаар хөрөнгө оруулагч болох боломжтой. Олон улсын жишгээс үзэхэд хуримтлалтай байж улс орон хөгждөг. Тиймээс манай холбоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс орон даяар иргэн бүр өдөрт 3000 төгрөг хуримтлуулах аян өрнүүлэхээр боллоо. Улмаар хуримтлалын мөнгийг байршуулах “Үндэсний хуримтлалын банк” байгуулахаар ажиллаж байна. Энэ хуримтлалын мөнгийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл өгөх эргэлтийн санг бий болгох боломж бүрдэх юм. Аяны хүрээнд жилийн дараа Үндэсний хуримтлалын банкыг бий болгох зорилт тавьсан. Ард иргэд аравт, зуут, мянгат, түмтийн системээр ажиллаж бий болгосон хуримтлалаа банктай байгуулсан гэрээний дагуу дансанд хуримтлал үүсгэж төвлөрүүлнэ. Ингэснээр Үндэсний хуримтлалын банкны хөрөнгө оруулагчид болно гэсэн үг. Хуримтлалын мөнгийг 2019 оны хоёрдугаар сарын 4 хүртэл зарцуулалт хийхгүй бөгөөд хяналтыг интернет программын дагуу ард иргэдэд ил тод шилэн байлгана. Тиймээс Ерөнхийлөгчөөс эхлээд бүх иргэдийг энэхүү хуримтлалын аянд нэгдэхийг уриалж байна" гэв.

О.Мөнхжаргал