Багш нарыг чадавхжуулах сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-23 11:10:22
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадваржуулах арга зүйн сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтаар 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа залуу багш нарыг чадваржуулж байгаа юм байна. Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/287 дугаар тушаалаар батлагдсан “Багш мэргэжил дээшлүүлэх журам”-ын 4,1 заалтыг үндэслэн 2014 оноос эхлэн Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Газар  2,3,4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулан “Орон нутгийн үндсэн сургалт”-ыг зохион байгуулдаг болсон. Энэхүү сургалт тус аймагт сүүлийн хоёр жил хийгээгүй бөгөөд энэ жил сурагчдын амралтаар зохион байгуулсан байна.
Уг сургалт нь багш нарын туршлага, хэрэгцээнд нь тулгуурлан онол арга зүйг хөгжүүлэх зорилгоор БСШУСЯамны бодлого чиглэл, багш гэж хэн бэ?, суралцахуйг амжилттай зохион байгуулах үндэс, тогтвортой хөгжил- бидний ирээдүй, багшийн ёс зүй, имиж бүрдүүлэлт, хувийн соёл,  багшийн ажлын чиг үүрэг хууль эрх зүй зэрэг сэдвээр лекц, сургалтыг явуулж байна.
Манай аймгийн хувьд нийт 390 гаруй багш нартай бөгөөд  уг сургалтанд 157 багш хамруулсан нь манай аймгийн нийт багш нарын 39,7 хувь болж байгаа ажээ. Тус сургалт өнөөдөр дуусна.
Д.Мишигсүрэн
相关新闻