"Сайхан чамтайгаа" нэртэй гэрэл зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-23 14:23:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХЖТ-ын дуучин СТА Б.Цэрэн-Очир "Сайхан чамтайгаа" нэртэй гэрэл зургийн уралдаан зарлаад байгаа юм. 
Энэхүү уралдаанд оролцох зургийг энэ сарын 25 хүртэл хүлээн авах бөгөөд энэ сарын 26-нд өөрийнхөө нүүр хуудсанд уралдаанд ирсэн зургуудыг байрлуулан 3 дугаар сарын 5 хүртэл тухайн зурагт ирсэн тандалтаар шалгаруулалтаа явуулах ажээ.
Уралдаанд өөрийнхөө хайрттайгаа хамт авахуулсан зургаа ирүүлэхийг дуучин маань хүсчээ. Мөн уралдаанд оролцогч нь түүний хуудсанд нэгдэх, 3-аас доошгүй найзуудаа хуудсанд нь урих, мөн тухайн хуудсыг бусдад түгээх зэрэг шалгуурын дагуу оролцох эрхээ авах юм байна. 

Уг гэрэл зургийн уралдаанд шалгарсан гурван хүнийг гэнэтийн бэлэг болон түүний уран бүтээлийн цомгууд хүлээж байгаа аж. Энэхүү гэрэл зургийн уралдаан нь дуучин Б.Цэрэн-Очирын зохион байгуулж байгаа гурав дахь уралдаан юм. 

Д.Мишигсүрэн 

相关新闻