Ханиад томууны дэгдэлт өмнөх долоо хоногоос нэмэгдсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-01 15:18:04
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд ханиад томууны дэгдэлт өмнөх долоо хоногоос нэмэгдсэн тухай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тус  аймагт  амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 29 нэгжид  өнгөрсөн долоо хоногт нийт 4416 хүн үйлчлүүлсэний 324 иргэн буюу 7,3 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдон өмнөх долоо хоногоос 0,2 хувиар  нэмэгдсэн  байна.
Мөн 10000 хүн амд 24,5 тохиолдол бүртгэгдэж өмнөх долоо хоногоос 6,6  тохиолдол их  байгаа бөгөөд томуу, томуу төст өвчнөөр  өвчлөгсдийн 82,4 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзлэж өмнөх долоо хоногоос 7,9 хувиар  их, 0-4 насны хүүхдийн өвчлөл 69,4 хувь болж өмнөх долоо хоногоос 10,6 хувиар  нэмэгджээ. Мөрөн сумын хэмжээнд амбулаторийн үзлэгт 4,5 хувийг эзэлж өмнөх долоо хоногоос 0,1 хувиар  ихэссэн ба Гурвангал, Энх-үйлс, Алаг-эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Жаргалант, Рашаант,Тариалан, Улаан-уул, Ханх, Цагаан-үүр,  Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Шинэ-идэр  зэрэг сумдад амбулаторийн үзлэгт  томуу, томуу төст өвчин 10 хувиас дээш байгаа ажээ.
Б.Гантуяа
 
 


相关新闻