Шүдний дөрвөн эмч ажиллуулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-01 19:19:52
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТ дээр шүдний 4-н орыг бүрэн хүчин чадлаар 4 эмчтэйгээр ажиллуулахаар төлөвлөж байна. 
Тус аймагт буюу БОЭТ дээр шүдний эмчийн хүрэлцээ муугаас болж иргэдэд маш их чиргэдэл учирч байгааг иргэд шүүмжилсээр ирсэн билээ. Тэгвэл энэ удаад аймгийн удирдлагуудаас дээрх шийдвэрийг гаргаад байна. 
Мөн аймгийн төв Даланзадгад сумын нэгдүгээр сургууль дээр хүүхдийн шүдний тасаг байгуулаад байгаа юм. Уг тасгийг байгуулснаас хойш нэг сар орчим хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 168 сурагчдад үзлэг оношлогоо эмчилгээг хийсэн байна.    
Аймгийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл шүд ” аяны хүрээнд  хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, шүдийг хамгаалах дорвитой арга хэмжээ авч ажиллах зорилгоор БОЭТ-ийн харъяа хүүхдийн шүдний кабенитыг  тус сургууль дээр байгуулсан билээ. Энэхүү кабенитыг орон нутгийн 50 сая төгрөгөөр тохижуулан 80 сая төгрөгийн эм түрхлэг бодис материалыг авч өгсөн байна. Уг кабенитыг нийт 130 сая төгрөгийн төсвөөр байгуулсан бөгөөд нэг эмч нэг сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Эхний ээлжинд 1-р сургуулийн 1-12 ангийн бүх хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо, эм түрхлэг,  шүд ломбдох зэрэг эмчилгээг хийх бөгөөд үргэлжүүлэн даланзадгад сумын бүх цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийг үе шаттайгаар үзэх эмчлэх юм байна. Уг кабенитыг сургууль дээр байгуулж байгаа нь монгол улсын хэмжээнд хоёрдогч болж байгаагаараа онцлог юм байна. Энд хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийн бүхий л үйлчилгээг үнэ төлбөргүй явуулж байгаа юм.   
Д.Мишигсүрэн
相关新闻