20 хүн Тайваньд суралцахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-01 19:48:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас 20 хүн Тайваний Нанхуа их сургуульд 100 хувийн тэтгэлгээр сурахаар боллоо.
Тайвань улсын Нанхуа их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалах 20 төрийн албан хаагчтай аймгийн Засаг дарга Н.Наранбаатар гэрээ байгуулж, хоёр жилийн хугацаанд их зүйл сурч мэдээд эх нутагтаа ирж ажиллахыг анхааруулж, амжилт хүслээ. 
Тус аймагт "Зөгийн үүр" хөтөлбөрийг 15 сум, 58 багийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж, төрийн албан хаагчид болон амжилттай ажиллаж хөдөлмөрлөж яваа иргэдээ хамруулж байна. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт 11 улсад урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах үйл ажиллагаанд 300 орчим иргэнийг хамруулжээ. Тэд суралцаж ирээд өөрсдийн салбартаа амжилттай ажиллаж байна. 
Энэхүү хөтөлбөрт тухайн салбартаа амжилттай ажиллаж байгаа хэн ч хамрагдаж гадаад боловсрол, хөгжил дэвшлээс суралцаж ирээд аймаг орон нутагтаа ихийг хийж бүтээх боломжтой юм. 

Д.Мишигсүрэн

相关新闻