Мөсний баяраар цаг агаар тогтуун байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-02 16:49:09
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдөр нийт нутгаар салхи ихтэй, шороон шуурга шуурч байна. Харин маргааш буюу Мөсний баяр болох өдрүүдэд цаг агаар тогтуун байна гэдгийг Хөвсгөл аймгийн Усцаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Маргааш зарим нутгаар буюу Дархадын хотгороор бага зэрэг цас орох  боловч мөсний баяр болох Хатгалд уулаараа бага зэрэг цас бударч салхи шуургагүй тогтуун байх гэнэ. Хатгалд гуравдугаар сарын 3,4-ний өдрүүдэд өдөртөө 10-12 градус хүйтэн, цас орохгүй шөнөдөө 24-26 градус хүйтэн хонох төлөвтэй байгаа ажээ.
Б.Гантуяа   
相关新闻