"Нэг тэрбумаар тэмцье" хөдөлгөөнд Хөвсгөлчүүд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Төгс зохицол гэр бүл төрийн бус байгууллага хамтран охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор "Нэг тэр бумаараа тэмцье" алхалтыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болсон 28 байгууллагын 250 орчим иргэн оролцлоо. Энэ нь нэг тэрбум охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалж байснаараа онцлог байлаа. Энэ жил "Охид эмэгтэйчүүдээ Хүндлэе, Хайрлая, Хамгаалая" уриан дор зохион байгуулагдаж Хотгойдын баатар Чингүнжавын талбайд алхалтанд оролцогчид флаш моб бүжиг хийж, хүчирхийллийн эсрэг гарын үсэг зурж, санал бодлоо илэрхийллээ.

Б.Гантуяа