Автозамын налууг буруу хийх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улам хүндрэл учруулдаг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Стандарт бус налуу зам байснаас огт байгаагүйн дээр гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байна. Учир нь тэд нийгмийн харилцаа болон авто замын хөдөлгөөнд оролцоход стандарт бус налуу замаас болж бэртэх, унах эсвэл заавал хүн дагуулж явах шаардлага гардаг гэнэ. Иймд буруу хийсэн налуу зам, хаалга, замын тэмдэг, тэмдэглэгээ, бие засах өрөө тэдэнд улам бэрхшээл бий болгож байгааг онцолсон байна.
Үүнийг аймгийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын А/14 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийхний хийсэн судалгаагаар тогтоожээ. Ажлын хэсгийхэн 23 барилга байгууламж, 23 авто зогсоол, дөрвөн уулзвар, гарцад судалгаа, үнэлгээ хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулжээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд ороход тулгамдаж байгаа асуудлыг гаргаж ирэх зорилгоор уг судалгааг хийжээ.
Судалгаагаар “Медипас” эмнэлгийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орж, гарах болон үйлчилгээ авахад 71, аймгийн ЗДТГ-ын байр 42.8, Өрхийн эрүүл мэндийн төв 32, бусад 21 байгууллага 0-17 хувьтай гарчээ. Энэ нь уг байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх стандарт ямар хувьтай байгааг илэрхийлж байгаа юм. Нийт дүнгээрээ Орхон аймгийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх, стандарт, нормын хэрэгжилтийг 12.6 хувьтай биелүүлж байна гэсэн үг юм.
Мөн авто замын гарц, уулзвар дахь тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих байдал 17.6 хувьтай байна. Иймд Орхон аймаг цаашид мэргэжлийн байгууллагаар стандарт налуу зам, тэмдэг, тэмдэглэгээ, өргөх шат хийх хэрэгтэй гэсэн санал гарчээ. Мөн орон сууцны цахилгаан шатуудын хаалгыг өргөсгөх, хараагүй хүн нийгмийн харилцаа, төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд заавал хөтөч мэдээлэл байршуулах, брайл үсгэн тэмдэглэгээ, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан цахим самбар байршуулах зэрэг олон санал гарчээ. Уг саналыг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийхэн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ