Булган, Цэнгэл сумдын нутгаар энэ хаврын анхны бороо оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өчигдөр шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын нутгаар 2 мм, Цэнгэл сумын нутгаар 0.0 мм бороо оржээ.
Харин Сагсай сумын Даян багт 0,4 мм цас орсон байна.
Энэ сарын 13-19-ний цаг агаарын урьдчилсан мэдээгээр хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас нэмж орох төлөв ажиглагджээ. Салхи 5-10м/с. Агаарын температур бүх нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, салхины хурд 5-10 м/с байх төлөвтэй байна.
Ө.Нурболат