Б.Шаравын шилмэл бүтээлийн "Их дуурьсал" тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-03-13 11:36:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн , Чингис хаан одонт хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын шилмэл уран бүтээлийн "Их дуурьсал" тоглолт энэ сарын 17"-нд болох гэж байна.

Тоглолтод Монгол Улсын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга болон МУГЖ, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, Г.Хонгорзул, Б.Мөнхбаатар болон УДБЭТ-ын найрал дуучид, уртын дуучид оролцох юм байна.   "Их дуурьсал" тоглолт энэ сарын 17-ны 18.00 цагт "Corporate convention centre"-д болох аж.
Ж.Батсайхан
相关新闻