Хүний ялгадас бол үнэгүй түүхий эд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Хүн өдөрт дунджаар 3-5 удаа жорлон орж 200 гр өтгөн 1.5 литр ялгадас гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, жорлон орох бүрдээ 200 орчим нэр төрлийн савханцар, бусад нян бактерийг хөрс болон орчиндоо тараадаг гэсэн үг. Үүнийг гэр хорооллын 17 мянган өрхийн 60 гаруй мянган иргэнд тооцож бодвол нүхэн жорлонгоос үүдсэн хөрсний бохирдлын хэмжээг хэлэхээс эмээмээр тоо гарна.
Сонирхуулж хэлэхэд, Орхон аймагт таван жилийн өмнө гэр хорооллын нэгэн сургуульд найман тасалгаатай нүхэн буюу модон жорлонгийн нээлтийн тууз хайчилж байсныг дурдъя. Япон улсын санхүүжилтээр дөрвөн сая төгрөгөөр боссон жорлонгийн өмнө сургуулийн удирдлага, сурагчид, Боловсролын газрын дарга нар нь зогсож билээ. Энэ нь ёслолын туузтай, япон санхүүжилттай, монгол жорлон байлаа. Энэ бол монголчуудын жорлонд хандах хандлага байв. Тэгвэл орчин цагийн монгол иргэн хэрхэн жорлонгоо өөрчлөх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгамдаж байна.
Жорлон бол бидний биеэ хөнгөлөх, "ганцаараа" байх, "ном, сэтгүүл унших "орчин ч гэж хэлж болно. Зарим улс оронд жорлон нь дэндүү гэмээр цэвэр, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, бизнесийн гол сэдэв, бүтээгдэхүүнийх нь түүхий эд болдог. Хүний ялгадсаар цахилгаан, дулаан, түлш, био бордоо үйлдвэрлэж байна. Харин монголчууд нүхэн жорлонгоороо дамжуулж хөрсөө бохирдуулж, газраа сэндийчсээр л. Тэр ч бүү хэл, нэг өрх хашаандаа 10 жил тутам шинэ жорлон ухаж байна. Жорлонгоо ухахдаа сайн ч мод тарихдаа муу гэдэг нь бүхий л цаг хугацаанаас харагдаж байна.
Тэгвэл “Нутгийн шийдэл" сангаас “Жорлонгоо өөрчилье” аян, сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт эхлүүлжээ. Орхон аймагт болсон сургалтад 72 хүн хамрагдаж жорлонгоо өөрчлөхийн тулд технологийн шийдэл, эдийн засгийн асуудал, зохион байгуулалтын ноу-хау талаарх мэдээлэл сонслоо. Жорлонгоо барихдаа хөрсөө бохирдуулахгүйгээр хэрхэн шийдэх нь иргэдийн мэдээлэл, мэдлэгтэй холбоотой юм. Иймд дээрх сангаас тодорхой шийдэл, гарц боломжийг танилцуулсан юм. Үүнд орон нутгийн засаг, захиргаа хэрхэн оролцох талаар ч дурдав. Мөн “Хог хаягдлын тухай” хуульд нүхэн жорлонгийн тоог бууруулах, тусгай хамгаалалтын газарт аялал, жуулчлалын үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж нь нүхэн жорлон ашиглахгүй байх, хэрэв ашиглавал үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрлийг нь цуцлах талаар ч тусгасан гэж “Нутгийн шийдэл" сангийн ТУЗ-ийн гишүүн Б.Цолмонбаяр хэллээ. Эхлээд иргэдийн хандлагыг өөрчлөх нь бидний зорилго гэж тэрээр мөн онцолж байлаа. Мөн сургалтад хамрагдсан иргэд инженерийн сэтгэлгээтэй, технологийн мэдлэгтэй байгаа нь давуу талтай юм гэдгийг ч хэлж байв. Иймд цаашид жорлонгоо өөрчлөх өөрчлөлтийг хийж чадна гэдэгт итгэж байна хэмээн “Нутгийн шийдэл" сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ