Э.Амартүвшин: Өөрт байгаа боломжоо бүрэн дайчлах зорилгоор гадагшаа гарсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Москва /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-12-ны өдрүүдэд Москва хотноо болсон нийтийн болон сонгодог урлагийн шилдгүүдийг тодруулдаг Олон Улсын “Bravo” авардсын эзэн болсон дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшинтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн шилдэг агентуудын нэг Швейцарийн “Ariosi Management”-ээс хамтран ажиллах санал авч, Барууны гэлтгүй Азийн орнуудын томоохон театруудад дуулж байна.
-Юуны өмнө Олон Улсын нийтийн болон сонгодог урлагийн “Bravo” авардсаас шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Би Москвад их олон удаа ирж байна. 2011 онд Москва хотноо П.И.Чайковскийгийн нэрэмжит уралдаанаас дэд байрын шагнал хүртэж, 2017 онд П.И.Чайковскийгийн консерваторын алдарт Большой театрын тайзан дээр Джузеппе Вердийн Турбадур дуурийн ди Лунагийн дүрд дуулж байсан. Харин энэ удаа нэр хүндтэй “Bravo” авардсын эзэн болж, Большой театрын тайзнаа Андре Шинье дуурийн “Жерардын Ариг”-ийг дууллаа. Москва миний хувьд ээлтэй, сайхан хот.
-“Bravo” авардсаас шагнал авах болсон тухайгаа яаж мэдсэн бэ? Ямар шалгуураар энэ шагналыг олгодог юм бэ?
-Шагнал авах болсон тухайгаа анх агентаасаа сонссон. Миний агент Alessandro Ariosi гэж Итали хүн бий. Шалгуурын хувьд тухайн дуучны карьерын өсөлт, тоглолтоо тавьсан театр, тайз, үзэгчид, уран бүтээлчийн ур чадвар зэргийг үндэслэж энэ шагналыг олгодог юм билээ. “Bravo” авардсын зохион байгуулалт, ивээн тэтгэгч, шагнал гардуулах ёслол болсон газар зэргээс харахад өндөр түвшний, нэр хүндтэй арга хэмжээ болж буй нь харагдаж байна.
-Та Итали агенттай гэж хэллээ. Энэ тухайгаа дэлгэрэнгүй яривал хүмүүст сонин байх?
-Агент миний хийх ажлыг олж, зохион байгуулж, миний өмнөөс гэрээ хэлэлцээр хийж ажилладаг нэг ёсны менежер гэсэн үг. Монголдоо УДБЭТ-т долоо, найман жил гоцлол дуучнаар ажиллаж байгаад, жил хагасын өмнө гадагшаа гарч, сонгодог урлагийн салбарт хүч сорьё гэж шийдсэн. Тэгээд Италийн хоёр жижиг хотод өөрийн төгөлдөр хууртай тоглолтоо хийсэн. Тэр үед Alessandro Ariosi гэж хүн үзээд хамтран ажиллах санал тавьсан юм. Швейцарийн сонгодог урлагийн “Ariosi Management”- тэй хамтарч ажиллаад нэг жил орчим болж байна. Энэ агентад дэлхийн шилдэг дуурь, симфонийн удирдаачид, дуурийн дуучин зэрэг сонгодог уран бүтээлчид харьяалагддаг.
-Манай дуурийн дуучид гадны улсад ажиллаж, амьдрах боллоо. УДБЭТ-аас таныг Монголдоо ажиллаач ээ гэж санал тавьсан л байх даа?
-Мэдээж Монголдоо ажиллавал театрын бодлого, ажил хэрэгт дэмтэй, тустай. Гэвч залуу хүн учир цаашдаа хөгжин дэвжиж, боломж бололцоогоо бүрэн ашиглах зорилготой гадагшаа гарсан. Түүнээс биш үнэд ороод байгаа хэрэг биш юм. Харин ч Монголынхоо нэрийг гадны улсад бага ч атугай сурталчлахыг хичээдэг.
-Одоо аль улсын театрт ажиллаж байна вэ?
-Яг нэг театрт харьяалагдаж ажиллана гэж байдаггүй. Одоо Москвагаас Монголдоо очоод долоо хоног амарчихаад БНХАУ-ын Шанхай хотын Гранд Театрт алдарт Джузеппе Вердийн Набукко дуурьд тоглохоор явна. Тэндээ 20 гаруй хоног ажиллана. Ер нь нэг театрт 20-40 хоног л ажилладаг. Энэ хугацааны 10-20 хоногт нь дууриа бэлтгээд үлдсэн өдрүүдэд нь тухайн театрын хуваарийн дагуу тоглолтоо хийдэг. Ажлын төлөвлөгөө маань хоёр жилээр гардаг. Маш шахуу хуваарийн дагуу ажилладаг учир заримдаа тоглолтуудын дунд амрах цаг гарахгүй байх ч тохиолдол бий.
-Дуурийн дуу дуулна гэдэг биеийн хүчний маш хүнд ажил хийж байна гэсэн үг гэж ярьдаг. Энэ шахуу хуваарийнхаа хажуугаар амралтаа яаж зохицуулдаг вэ. Танай агент энэ талаар хэр анхаарал тавьдаг вэ?
-Агентын хувьд бол би ажиллаж л байвал сайн /инээв/. Мэдээж робот биш учир амрах хэрэгтэй. Миний хувьд өөрөө агенттайгаа ярьж тохироод Монгол руугаа нэг явчихаад ирэх, зарим сард бага зэрэг амралт авах тохиолдол бий.

Л.Нандиа