Аавдаа захидал бичих уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирж буй "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан "Аавдаа бичих захидал" сэдэвт захидлын уралдаан зарлалаа.
Уг уралдаанд аавдаа зориулж захидал бичихийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм.
Захидлуудыг энэ сарын 16-ны өдрийг хүртэл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажлын байранд болон байгууллагын фэйсбүүк хуудсаар хүлээн авах аж. Ирсэн захидлуудыг тусгай комисс шалгаруулж, эхний гурван байрт шалгарсан оролцогчдыг шагнаж урамшуулахаар болжээ.
Ө.Нурболат