Хүүхдийн чуулган “Үүргээ ухамсарлаж оролцоогоо бодит болгоё” сэдвийг хөндлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-15 09:26:37
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн хүүхдийн ХХ чуулган “Үүргээ ухамсарлаж оролцоогоо бодит болгоё” уриан дор  боллоо. Тус  аймагт хүүхдийн байгууллага үүссэний 41 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд хүүхдийн нэгдсэн чуулганыг 19 удаа зохион байгуулж тодорхой нэг сэдвийг сонгон хэлэлцдэг байна. 
ХХ чуулганы үйл ажиллагааг Орхон аймгийн “Хүүхдийн оролцооны нэгдсэн төв”-ийн тэргүүн н.Тэнгис “Хүүхдүүд бид эрхээ эдэлдэг ч үүргээ ухамсарладаггүй. Бүгдээрээ үүргээ ухамсарлаж амьдарцгаая” гэснээр нээлээ.
Чуулганд  24 сургуулийн 19 мянган сурагч оролцлоо. Тэд сурагчид сайн сурч эх орныхоо төлөө мэдлэг, оюунаа зарцуулах үүрэгтэй гэж ярьцгааж байв. Мөн сургууль тус бүрт байдаг “ Хүүхдийн элч төлөөлөгч” –д дуу хоолойгоо хүргэлээ. Нийт 21 элч төлөөлөгч байдаг ажээ.
Чуулганы үеэр 2017-2018 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн хүүхдийн оролцооны “Шүүдэр” клуб, “Сурагчдын өөрөө удирдах зөвлөл”, “Өсвөрийн аврагч” клубуудыг урамшууллаа.  Тус чуулганд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн н.Отгонцэцэг, БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, ДЗОУБ-ын Орхон аймаг дахь менежер Б.Ганзориг нар оролцлоо.  
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻