“Эрдэнэт үйлдвэр” ХХК худалдан авах ажиллагаандаа цахим тендерийн систем нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ ”Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ жил 461.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ худалдан авах ажиллагааг цахим тендерийн хэлбэрт шилжүүлэх зорилт тавьсан байна.
Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан даалгаврын дагуу тус үйлдвэр худалдан авалтын тендерийг цахим хэлбэрт шилжүүлж ажиллахаар болжээ. Тус албан даалгаврын 12 дугаар зүйлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр нээлттэй, ил тод тод зохион байгуулж худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд оруулж нийтэлж байх” гэж заасан байна.
Өнгөрсөн онд тус үйлдвэр нийт 817 тендер шалгаруулж, үүнд 442,4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Худалдан авалтын үйл ажиллагаагааг зургаан нэгжээр дамжуулан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн дагуу зохион байгуулсан аж.

Б.Оюун-Эрдэнэ