Дарханд цэвэр усны шугамыг иж бүрэн шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд зөвхөн 3 дугаар сард нийт 7 удаагийн том хэмжээний цэвэр усны шугамын гэмтэл гараад байна. Гэмтлийн улмаас сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагын үйл ажиллагаа доголдож, нийтийн эзэмшлийн зам талбай, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, “Жишиг хороолол-1” төслийн хүрээнд хийгдсэн ногоон байгууламж, явган хүний зам доорх шугам хагарснаас үүдэж бүтээн байгуулалтын ажлууд эвдэрч сүйдсэн зэрэг ихээхэн хохирол орон нутагт учирчээ.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга С.Насанбат, Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй уулзалт хийлээ.
Дархан хотын цэвэр усны шугамыг 2012 онд “Алъяанс Тек” ХХК 12 цэгт хэсэгчлэн завсарласнаас хойш шинэчлэл хийгдээгүй тул шугамууд хуучирч сүүлийн жилүүдэд ихээхэн гэмтэл гарч байгаа талаар мэдээлэл өгсөн байна.
Тус уулзалтаар шугамын эвдрэл гэмтлийг арилгаад зогсох биш, цэвэр усны шугамыг иж бүрнээр нь шинэчлэх асуудлыг Төрийн нарийн бичгийн даргад тавьж, үүний үр дүнд нь 5.8 тэрбум төгрөгийн дэмжлэг авахаар болсон ажээ.
Ингэсэнээр шугамын шинэчлэлийн зураг төсвийг аймгийн Захирагчийн ажлын алба, яамны холбогдох газруудтай хамтран хийхээр болжээ.

Л.Отгонбаатар