Ховд голын усанд осолджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн “Хар-Ус” гэдэг газар 22 настай, эмэгтэй иргэн А “Ховд” голын усанд осолджээ.
Эрэн хайх, аврах бүлгийн дарга Онцгой байдлын ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид А-ийн цогцосыг Улаанхус сумын “Хар ус” гэдэг осолдсон болсон газраас 6 км гол даган уруудаж ” Уулан толгой” гэдэг газраас олсон байна.
Талийгаачийн цогцсыг аймгийн цагдаагийн газарт болон ар гэрт нь хүлээлгэн өглөө гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ш.Айзаря
注释