Баян-Өлгийд энэ сарын 22-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны шийдвэрээр казах түмний "Наурыз"-ын баяртай холбогдуулан энэ сарын 22-ны ажлын өдрийг 31-ний бямба гарагт шилжүүллээ.
Тодруулбал, энэ сарын 22-нд Баян-Өлгий аймгийн бүх төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд амрах ба дараагийн бямба гарагт нөхөж ажиллахаар болж байна.
Харин Цагааннуурын боомт тухайн өдөрт амрахгүй хэвийн ажиллах ажээ.
Ө.Нурболат