Дэлхийн яруу найргийн өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гоос тунхагласан “Дэлхийн яруу найргийн өдөр” өнөөдөр тохиож, Монголын үндэсний номын санд тэмдэглэн өнгөрүүллээ.
ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 30 дугаар чуулганаар жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Тус өдрийг тэмдэглэх хүрээнд Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, Азийн тэргүүн яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн уран бүтээлийг танилцуулах, хүндэтгэл үзүүлэх "Яруу найрагч Д.Урианхайн уран бүтээлийн онцлог" сэдэвт онол практикийн бага хурал Монголын үндэсний номын санд өнөөдөр болов.

Хурлыг нээж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Монголын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар үг хэлэв. Энэ үеэр СУИС-ийн багш П.Батхуяг "Д.Урианхайн хүн төвт үзэл санаа ба оршихуйн тойрог", мөн тус сургуулийн багш Я.Баяраа "Д.Урианхайн яруу найргийн туурвил зүй ба зарим онцлог" сэдэвт илтгэлүүдийг тус тус тавилаа.

Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчдад болон яруу найраг сонирхогч бүх хүмүүст ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс дэвшүүллээ.
Н.Туяа