"Шинэ Мөрөн" худалдааны төв түрээсээ 50 хувиар буурууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ "Шинэ Мөрөн" төвийн удирдлагын зүгээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд санал оруулж, түрээсийн төлбөр 50 гаруй хувиар буурууллаа.
Мөрөн сумын иргэдийг тохь тухтай ажлын байраар хангах зорилготой "Шинэ Мөрөн" худалдааны төв ашиглалтад ороод гурван сар гаруй болж байна. Гэвч тус төвөөр үйлчлүүлэх иргэд эрс багасчээ. Худалдан авалт муудаж түрээслэгчид алдагдалд орж болзошгүй байгаа учраас дээрх саналыбг ИТХ-д хүргүүлсэн юм.
Тус төвийг ашиглалтад орох үед 900 гаруй иргэд орох санал хүсэлт өргөдлөө ирүүлснээс өнөөдрийн байдлаар 320 гаруй иргэд худалдаа үйлчилгээгээ явуулж байна. Цаашид худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлэхийн тулд сум хоорондын тээврийн товчоог нүүлгэн ирэх, малчдын эрэлт хэрэгцээтэй мал эмнэлгийн санг ажиллуулах, бөөний төвүүдийг төвлөрүүлэх зэрэг арга хэмжээ авна гэдгийг "Шинэ Мөрөн" худалдааны төвийн дарга Д.Эрдэнэболд мэдээллээ.

Б.Гантуяа