Хөвсгөлд бага насны хүүхдийг эндэгдэл буурч байгаа ч улсын дунджаас өндөр хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-27 17:56:37
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтын хүрээнд  Эх баригч нарын ур чадварыг сайжруулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар жирэмсэн эхчүүдийн хооллолт, биед гарч буй өөрчлөлт, хяналтанд эрт орсны ач холбогдол, нярайн анхан шатны тусламж, эхчүүдийг төрөх үед анхаарах асуудал зэргээр мэдээлэл зөвлөгөө өглөө.
Тус аймгийн хэмжээнд 0-5 насны хүүхдийн эндэгдэл өнгөрсөн онд буурсан боловч улсын дунджаас дээгүүр байгаа гэнэ. 2016 онд 0-5 насны хүүхдийн нас баралт 96 бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 73 болж буурсан байна. Харин он гарсаар найман тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн газраас тодорхой үе шаттай арга хэмжээ авч байгаа боловч жирэмсэн эх хяналтанд орой орсон,  ханиад хүрснээс хойш оройтож эмнэлэгт хандсан, осол гэмтэлд өртсөн, эхчүүд жирэмсэн байхдаа хангалттай хоол тэжээл хэрэглэж байгаагүй зэрэг олон шалтгаан хүүхдийн эндэгдлийн байгаа ажээ.
Б.Гантуяа
相关新闻