Хушаат суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой 2-р багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 50 орчим км зайд “Ногоон хунх”, “Чулуун нуга”, “Хашаат” гэдэг газарт түймэр гарч байна гэсэн мэдээг Сумын засаг даргын тамгын газрын дарга Н.Захирахбаатар энэ сарын 26-ны өдрийн 17:45 цагт аймгийн ОБГ-т мэдэгдсэн байна.
Дээрх дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Гал түймэр унтраах, аврах 36-р ангийн салааны захирагч ахлах дэслэгч Б.Нямдорж ахлагчтай 12 албан хаагч, УАЗ фургон маркийн автомашинтай үлээгч 3, РЛО 3, тороосон шүүр 5, гөвүүр 5, цуравдагч нэг, хөрөө нэг, сүх нэг, GPS нэг гэсэн багаж зэвсэглэмжтэй үүрэг гүйцэтгэжээ. Хушаат суманд гарсан уг түймрийг унтраахад орон нутгаас сумын ЗДТГ-ын дарга Н.Захирахбаатараар ахлуулсан 37 хүн, 6 техник, 5 морь, аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч, нэг техник нийт 49 хүн, 7 техник, 5 морь ажиллаж, 27-ны өглөө 09:45 цагт түймрийг бүрэн унтраан Байгаль хамгаалагч Б.Лхагвадоржид хүлээлгэн өгсөн байна.

Ч.Отгонцэцэг