2018 оныг аялал жуулчлалын салбарт стандартыг хэрэгжүүлж, хэвшүүлэх жил болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас “Аялал жуулчлалын уулзалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр халуун, хүйтэн рашааны эх үүсвэрийг хамгаалалтын бүстэй болгох, эко гэрүүд хэрхэн журмынхаа дагуу ажиллах ёстой, хогийн нэгдсэн цэгийг зам дагуу хаана байрлуулах шаардлагатай байгаа, баазуудын болон рашааны ойр орчинд байгаа бие засах газрыг ямар байдлаар цэгцлэх вэ, ус рашааны төлбөрийн тухай, ажиллах хүч, эвент арга хэмжээг яаж зохиох вэ зэрэг олон асуудлуудыг хөндөж ярилаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн Засаг дарга “Аялал жуулчлалын салбарын эргэн тойронд асуудал их байх юм. Гэхдээ энэ бүх асуудал бүгд ямар нэг стандарт, журамтай. Бүгдээрээ энэ стандартаа л хэрэгжүүлээд, хэвшүүлээд ажиллая. Ийм учраас 2018 оныг аялал жуулчлалын салбар дахь стандартыг хэрэгжүүлж, хэвшүүлсэн жил болгоё” гэдгийг зарлан, уриалж хэлэв.
Уулзалтын үеэр аймаг орон нутгийн зүгээс Тэрхийн Цагаан нуурын урдуур дайран өнгөрч байгаа иргэд түр зогсолт хийж, зураг авах, худалдан авалт хийхэд нь зориулж автобусны зогсоол хийх гэж байгаагаа танилцууллаа. Мөн Өндөр-Улаан Жаргалантын аманд байх Буган чулуунд хашаа барих асуудлыг байгаль хамгаалах сангаас шийдвэрлэхээр боллоо.
Уулзалт, хэлэлцүүлэгт Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг 26 баазын 13–ынх нь төлөөлөл, эко гэр ажиллуулдаг иргэд, халуун, хүйтэн рашааны дэргэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн нийт 160 гаруй төлөөлөл оролцсон юм.

Б.Гэрэлт-Од