АХБ-наас 207 сая ам.долларын санхүүжилт олгох зээл, буцалтгүй тусламжийн гэрээ байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн Хөгжлийн Банк /АХБ/ болон Монгол Улсын Засгийн газар хамтран Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар ба хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий нийт 207 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гэрээнд гарын үсэг зурав. Түүнчлэн гарын үсэг зурах ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С. Чинзориг нар оролцлоо.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн “Эдгээр төслүүд нь ард иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж олгох, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн АХБ-Монгол Улсын хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн төслүүд юм. Бид боловсролын чанар ба хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн улс орны өмнө тулгарч буй томоохон асуудал болох агаарын бохирдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэв.
Агаарын чанарыг сайжруулах 130 сая ам.долларын бодлогын зээлийн хүрээнд эдийн засгийн төрөл бүрийн салбарт явуулж буй үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг хэд хэдэн бодлогын шинэчлэлийг дэмжих юм. Түүнчлэн, агаарын бохирдлыг бууруулж, хүний эрүүл мэндийг хамгаалах асуудалд төсвийн зарцуулалтыг чиглүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм.
Боловсролын салбарт хэрэгжих төслөөр сургууль, цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулна. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, заах арга зүйн дэвшилтэт хэрэглэгдэхүүнээр хангах, багш, сургалтын менежер, боловсролын асуудал хариуцсан нутгийн захиргааны ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлууд мөн хийгдэнэ. Төслийн хүрээнд шинээр баригдах болон өргөтгөх 34 сургууль, цэцэрлэгт элсэн суралцах 15,000 гаруй хүүхэд тус төслийн үр шимийг шууд хүртэх юм.
Харин гурав дахь төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэн тэдэнд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгой анхаарна. Цаашлаад нийтийн үйлчилгээний байгууллагуудын дэд бүтцийг засварлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сэргээн засах төвүүдийг барьж байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн үйлдвэрлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлэх, түншлэлийн олон арга хэлбэрүүдийг ашиглах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжинэ. Энэхүү зээлийн төслийг Ядуурлыг бууруулах Японы сангаас олгох 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөлтэй хамтран хэрэгжүүлэх юм.
Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулахад чиглэн ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог.

Н.Туяа