ЕБС-ийн багш нар музейгээр дамжуулан өвийн боловсрол олгоход суралцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эх орныхоо арвин их баялаг түүхийг хүүхэд багачуудад таниулах, музейг хүүхдийн ертөнц болгох зорилгоор аймаг, Нийслэлийн ЕБС-ийн нийт 100 гаруй багш нарын дунд “Музейд суралцахуй” сургалт өнөөдөр Монголын Үндэсний музейд боллоо.
Уг сургалтыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн Боловсролын газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулав.
Сургалт нь музейн боловсролыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөртэй уялдуулан Түүх, Нийгэм, Газарзүй, Монгол хэл бичиг, Дизайн технологи, Урлаг, Иргэний боловсрол, хичээлээс гадуурх ажил, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа зэрэг хичээлийн хөтөлбөртэй холбож, хүүхэд багачуудад музейн талаарх боловсролыг олгоход чиглэж байна. Сургалтад ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч Х.Гүрүнг оролцон “Музейгээр дамжуулан өвийн боловсрол олгох нь” сэдвээр илтгэл тавьж, олон улсын шилдэг туршлага, ололт амжилтаа хуваалцав.
Дэлхий нийтэд музейн сургалтыг боловсролын байгууллагатай хамтран явуулж байна. Манай улсын хувьд музейд сургалт, боловсролын танхимууд байгуулж, хүүхдийн танин мэдэхүйн боловсролд чиглэсэн хөтөлбөрт илүү анхаарал хандуулж эхэлж байгаа юм. Тухайлбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа жил бүрийн 3 дугаар сарын эхний 7 хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарлаж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргасан. Энэ жилийн нээлттэй өдрөөр давхардсан тоогоор 400 гаруй мянган хүн музей үзжээ. Тэдний дийлэнх нь хүүхэд, залуус байв. Иймд хүүхэд багачуудад музейн талаарх боловсрол олгож, эх орныхоо түүх соёлтой музейгээр дамжуулан танилцах боломж бүрдүүлэх нь чухал хэмээн уулзалт семинар зохион байгуулагчид үзэж байна.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн хэлэхдээ, “Музей өөрөө амьд байх хэрэгтэй юм. Өнөөдөр дэлхий дахинд музейг амилуулах, амьд байлгахыг зорьж байна. Музейн үзмэрүүдийг үзэгчдэд, тэр дундаа сургуулийн сурагчдад хүргэж амьдруулахгүй бол үзмэр хэвээр байна. Музейн боловсролын хөтөлбөр бол зөвхөн музейн ажилтнуудын ажил биш. Тиймээс музейн ажилтнууд, ЕБС-ийн багш нарын хамтын ажиллагаа чухал” гэв.
Сургалтад хамарсан боловсролын ажилтан, багш нар үр дүнтэй, өгөөжтэй, сонирхолтой сургалт боллоо хэмээн сурсан мэдсэн зүйлээ сурагчдад дамжуулан хүргэх болно гэдгээ хэлсэн юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр