“Торгоны замын олон улсын концерт” өнөөдөр Бээжин хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-06 16:47:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, БНХАУ-ын Засгийн газрын харьяа Хятадын хөгжмийн суваг /china.com.cn/-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй "Торгоны замын олон улсын концерт" Бээжин хотноо өнөөдөр болно.

Тоглолтод БНХАУ, Монгол Улс, ОХУ, Казахстан улсын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм.
Энэхүү хамтарсан тоглолтод манай улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, М.И. Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Тэргүүн байр, П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдааны Гранпри шагналт, “BBC Cardiff Singer of the World-2017” уралдааны тэргүүн байрын шагналт МУГЖ, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ, төгөлдөр хуурч Б.Солонго нар оролцож байна.
Торгоны замын улс орнуудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх зорилготой тус сонгодог урлагийн тоглолтыг Монгол, Казахстан, ОХУ-д толилуулж 4 улсын үзэгчдийн сонорыг мялаах юм.
Ж.Болор
相关新闻