"Олон улсын уран бүтээлчдийн өдөр"-т 200 орчим уран бүтээлчид оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Олон улсын уран бүтээлчдийн өдөр"-т Монголын сор болсон 200 орчим уран бүтээлч оролцож баярын цэнгүүнийг тэмдэглэснээрээ онцлог болов. Энэ жилээс анх удаа "Олон улсын уран бүтээлчдийн өдөр"-ийг өргөн хүрээтэй тэмдэглэж буй нь энэ юм.
Төгс гэгээрлийг олсон их багш Чин Хай жил бүрийн 4 дүгээр сарын 3-ныг Олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон дэлхий дахинаа зарласан.
Төгс гэгээрлийг олсон их багш Чин Хай жил бүрийн 4 дүгээр сарын 3-ныг Олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон дэлхий дахинаа зарласан.
Их багш Чин Хай “Уран бүтээлч хүн бол бүх зүйлийг эерэг талаас нь гэгээлгээр хардаг дэврүүн сэтгэлтэн учраас гэгээрэлд их ойрхон байдаг. Дэлхийн бүх уран бүтээлчдийн билэг ухаан, авьяасаар бүтдэг учир хүн төрөлхтөнд аз жаргал, хайр, баяр баясгаланг түгээдэг. Ийм учир уран бүтээлчдийн бүтээл бүрийг мэдэрч, тэднийг дэмжигч урлаг ойлгодог хүмүүс улам их олон болоосой гэж хүсч байна” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
"Blue Sky"-д болсон уг арга хэмжээнд дуучин, жүжигчин, зураач, уран нугараач, үгийн урлагийн мастер, уран бичээч, бүжигчин, барималчин, урлагийг хөхиүлэн дэмжигч гээд маш олон төлөөлөл хүрэлцэн ирж, уран бүтээлээсээ толилуулан сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Төрийн шагналт МУАЖ Н.Сувд хэлэхдээ “Уран бүтээлчид хэр сайн ажиллаж байна, тэнд дайн дажин дэгддэггүй, энх амгалан цогцолдог. Төгс гэгээрлийг олсон их багш Чин Хай "Олон улсын уран бүтээлчдийн өдөр"-ийг тэмдэглэхийг тунхагласнаар дэлхийн олон оронд жил бүрийн 4 дүгээр сарын 3-нд уран бүтээлчид нэгдэж бүтээлээ олон түмэнд хүргэдэг сайхан жишиг бий боллоо. Харин энэхүү арга хэмжээ нь бид бүхэнд хийж бүтээх урам зориг, эрч хүч өгч байна” гэв.
МУГЖ Б.Жаргалсайхан “Уран бүтээлчид бид олон сайхан баяр ёслол тэмдэглэдэг. Гэвч уран бүтээлчдийг бурхны гэгээнтний дайнд хүлээн авч, хүндэлдэг газар ер нь байхгүй биз. Энэхүү арга хэмжээг санаачилсан Чин Хай багшид талархлаа илэрхийлье"

Дашрамд дурдахад эл арга хэмжээний зоогийн ширээ веган буюу ногоон хоол байснаараа онцлогтой байв. Энэ нь Чин Хай багшид хүндэтгэл үзүүлж буйн нэг илрэл гэдгийг оролцогсод ярьж байсан юм.