ОХУ-ын Чита хотын Драмын театрын жүжигчид Монголд ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид энэ сарын 09,10-нд хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгээ толилуулна. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.
Тус театрын захирал Ю.И.Пояркин хэлэхдээ, “Монголд ирж айлчлан тоглож байгаа явдал манай театрын түүхэнд шинэ хуудас нээж байгаад бид баяртай байна. Орос орон бол агуу том орон. Бид Оросын олон хот, мужаар аялан тоглосон. Манай театрын хувьд Өвөр Байгалийн муж дахь хамгийн том, нэр хүндтэй театр. Урын сандаа хүүхдийн, сонгодог болон инээдмийн гээд 30 гаруй уран бүтээлтэй. Эдгээр урын сангаасаа Монголын үзэгчдэд хоёр бүтээлийг толилуулна. Бидний тоглолтыг та бүхэн сэтгэл дүүрэн хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Чита хотын Драмын театр нь 78 жилийн түүхтэй бөгөөд анх эвлэлийн илгээлтийн залуу жүжигчид тоглолтоор ирж тус хотод суурьшин театраа үүсгэн байгуулжээ. Театрын урын санд Оросын болон гадаадын сонгодог хийгээд орчин үеийн жүжгүүд эн тэнцүү байр эзэлдэг. 1987 оноос Е.Золотарев найруулагчийн удирдлага дор хүүхдэд зориулсан гайхалтай сайхан тоглолт хийсэн бөгөөд эдгээр нь уламжлагдан баяжсаар өнөөг хүрчээ. 2016 оноос уг театрын захирлаар ОХУ-ын СГЗ Ю.И.Пояркин ажиллаж байгаа бөгөөд уран сайхны удирдагч, залуу найруулагч Н.Гадомскийн хамт гадаад харилцаагаа улам өргөжүүлэн тэлэх, олон улсад уран бүтээлээ танилцуулах зорилго тавин ажиллаж байгаа аж.
Аялан тоглолтын хүрээнд 12 наснаас дээш сурагчдад зориулан УДЭТ-ын тайзнаа энэ сарын 9,10-нд 19:00 цагт "Русский секрет" /Оросын гайхамшиг/ мюзикл инээдмийн жүжиг тоглох бөгөөд тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй. Харин бяцхан үзэгчиддээ зориулан энэ сарын 10-нд 11:00, 15:00 цагт "Волшебная лампа Аладдина" /Аладины шидэт дэнлүү/ хүүхдийн жүжиг тасалбар нь 10 мянган төгрөг байх аж.
“Русский секрет” буюу “Оросын гайхамшиг” жүжиг нь Оросын зохиолч Н.С.Лесковын 1881 онд бичсэн “Левша”-“Солгой” хэмээх туужаас сэдэвлэн орчин үеийн мюзикл хэлбэрээр хийсэн бүтээл аж. Энэхүү бүтээл нь Оросын орос дарханы ур чадварыг гаргасан бөгөөд “дархан хүн бурхан ухаантай” хэмээх монгол зүйр цэцэн үгтэй дүйцэх юм.
Эдгээр жүжгийг орос хэлээр тоглож байгаа нь уг хэлийг сонирхон судалж буй оюутан сурагчдад хэлний мэдлэгээ тэлэх ховорхон боломж олгож буйг уран бүтээлчид хэлж байна.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр