Хөвсгөлийн таван сумын нутаг түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байна. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар Тариалан, Тосонцэнгэл, Мөрөн, Их-Уул, Төмөрбулаг гэсэн таван сумын нутаг түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай түвшинд хүрсэн байна.
Хуурайшилт ихтэйн улмаас ой хээрийн болон обьектын гал түймэр гарч болзошгүй тул ард иргэдэд анхааруулан сэрэмжлүүлсээр байна. Өнгөрсөн 7 хоногт тус аймагт ой хээрийн 3 түймэр гарсан байна. Түймрийн эрсдэл өндөр байгаа сумдад аймгийн Онцгой комиссын гишүүд ажиллаж мэдээлэл, зөвлөмж хүргэн ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд комиссын гишүүдэд үүрэг болголоо. Тус аймгийн хэмжээнд түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд 5 сум, 12 сум түймрийн аюул дунд зэрэг гэсэн дүн мэдээллийг цаг уурын өртөө харуулуудаас гаргасан байна.

Б.Гантуяа