Хувийн их, дээд сургуулийн 50 гаруй хувь нь оюутны дотуур байргүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд оюутан залуусын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр оюутны дотуур байрны хэрэгцээ шаардлага тулгамдсан асуудал болоод байгааг өнөөдөр болсон Монголын дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөний үеэр Монголын дотуур байрны багш нарын холбооны тэргүүн Л.Баярхүү онцлов.
Тэрбээр, Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй оюутны дотуур байрны 90 орчим хувь нь 20-40 жилийн нүүр үзсэн, элэгдэж муудсан, 2008 онд батлагдсан Оюутны оюутны дотуур байрны стандартын шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн дотуур байрыг харуциан ажиллаж буй байрны багш, аилтны цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын байрны тодорхойлолт, нэгдсэн бус байгааг хэллээ.
Уг зөвлөгөөнийг БСШУСЯ-наас дэмжин Монголын дотуур байрны багш нарын холбоо, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулав. Зөвлөгөөнд их, дээд сургуулийн удирдлага, оюутны дотуур байрны эрхлэгч, багш, оюутан суралцагчдын төлөөлөл нийт 100 гаруй төлөөлөгч оюутны байрны үйл ажиллагаа, орчин нөхцлийг сайжруулах, сайн туршлагуудыг хуваалцаж, цаашид анхаарах, оюутан залуучуудын хөгжих боломж бололцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
Энэ хичээлийн жилд 12590 оюутан дотуур байранд суухаар хүсэлт гаргасны 96.3 хувь буюу 12374 оюутан нь дотуур байраар хангагджээ. Дотуур байранд амьдарч байгаа суралцагчдын 90.5 хувь буюу 11198 оюутан нь өөрийн сургуулийн 9.5 хувь буюу 1176 оюутан бусад сургуулийн дотуур байранд сууж байна. Нэг оюутны байранд дунджаар 250-450 оюутан амьдардаг. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд өөрийн эзэмшлийн оюутны дотуур байртай, харин төрийн бус их дээд сургуулийн 50 гаруй хувь нь дотуур байргүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд “Оюутны өргөө” 1, 2 дугаар цогцолбор байр, Этүгэн их сургуулийн оюутны байр, Хууль сахиулахын их сургууль, ХААИС-ийн 3-р байрууд шинээр ашиглалтад орсон байна. Их дээд сургуулийн оюутны байрны 60 шахам хувь нь 1960-1980 онд баригдсан. Өнөөгийн мөрдөж буй “Оюутны дотуур байрны үйлчилгээний тухай” Монгол Улсын стандарт MNS5869:2008 нөхцлийг хангаж чадахгүй байгаа хэдий ч их, дээд сургуулиуд оюутны байрны орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр жил бүр урсгал болон бүрэн засвар хийн ажиллаж байгааг албаныхан хэлж байна.

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан ярихдаа, “Оюутны байрны хамгийн тулгамддаг зүйл бол жил бүр оюутнууд байранд бүртгүүлэх асуудал байдаг. Тиймээс бүртгэлийн системийг цахимжуулахад анхаарч байна. Их, дээд сургуулиудад 155 мянган оюутан залуус сурч байна. Үүний 56 хувь нь хөдөө орон нутгийн харьяалалтай. Оюутны байруудад эхлээд 1, 2 дугаар курсын оюутнуудыг оруулах, тэднийг хотын амьдралд дасах, суурьшихад нь зориулсан арга хэмжээг авдаг. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оюутны байрны хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ гэж тусгасан. Гэвч бодит байдал, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд дахин 10000-аар оюутны байрны хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэдэг бол нэлээд хүнд зорилтуудын нэг юм. Мөн дотуур байрны үйлчилгээний чанарын асуудалд анхаарч байна. Оюутны байранд амьдарч буй залуус хөгжих, төлөвших, бусадтай хамтран ажиллах зарчимд суралцах шаардлагатай. Хөдөө орон нутагт өөрийн дассан орчноос олон хүн амьдардаг нийтийн соёлд суралцах учраас тулгамдах зүйл гардаг. Тиймээс зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн болон харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэс, нийгмийн сэтгэцийн чиглэлээр зөвлөгөө өгөх ажлыг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, АШУҮИС зэрэг сургуультай хамтран ажиллаж байна” гэв.
Энэ үеэр Улсын болон оны тэргүүний оюутны байруудыг шалгаруулж, шагнал гардуулсан юм. Улсын тэргүүний оюутны байраар МУБИС-ийн Оюутны өргөө I дотуур байр, Оны тэргүүний оюутны байраар МУИС-ийн Оюутны I дотуур байр, ШУТИС-ийн Оюутны IV дотуур байр, АШУҮИС-ийн Дархан уул аймгийн салбар сургууль тус тус шалгарав. Мөн Оюутан ээлтэй дотуур байраар 2 байр, Оюутны байрны 4 зөвлөл Батламж, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Зөвлөгөөнөөс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж гаргав. Зөвлөмжид Улсын болон оны тэргүүний оюутны байрны хэрэгжүүлсэн сайн туршлагыг нийт байруудад хэрэгжүүлэх, Оюутныг дотуур байранд хүлээн авах зохион байгуулалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглан цахим хэлбэрээр бүртгэх, Хүмүүжил төлөвшил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт сурталчилгааг байнга явуулж хэвшүүлэх, Дотуур байрны номын санг хөгжүүлэх, уншлагын өрөөний хүртээмжийг сайжруулах, Оюутны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд оюутны байранд фитнесс төв, спортын өрөө танхимыг тохижуулах, оюутнуудын санаачилгыг дэмжин ажиллах зэргийг тусгажээ.
Дашрамд дурдахад, Дотуур байрны багш нарын анхдугаар уулзалт зөвлөгөөнийг 2011 онд, II зөвлөгөөнийг 2013 онд, III зөвлөгөөнийг 2015 онд тус тус зохион байгуулж байв.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр